Үндсэн агуулга руу шилжих
Бүх видео

IaC гэж юу вэ? Terraform гэж юу вэ? Яаж ашиглах вэ?

Cloud-ийн сервер, сүлжээгээ console-оор гараар үүсгэх үү, кодоор тодорхойлох уу? Энэ бичлэгт console, script, Infrastructure as Code гурван аргыг харьцуулж, Terraform хэрхэн ажилладаг, HCL-ийн бүтэц, init, plan, apply-ийн урсгал, CloudFormation, Bicep зэрэг cloud-ийн өөрийн хэрэгслээс юугаараа ялгардгийг үзнэ. Энэ бичлэгт: • Console-оор удирдах: dev, staging, prod-д гараар давтах, буруу төрлийн сервер, бүх интернэтэд нээлттэй SSH порт, ClickOps • Console-ийн давуу ба сул тал: эхлэхэд хялбар, нүдээр харна; давтагдахгүй, өөрчлөлтийн түүх ба review байхгүй • Script ба тодорхойлолт: create.sh дахин ажиллахад зургаан сервер, count = 3 хэдэн ч удаа гурав, declarative санаа • Infrastructure as Code: нэг кодоос гурван орчин, pull request ба review, region унахад өөр region-д дахин босгох • IaC-ийн давуу ба сул тал: давтагдах чадвар, CI/CD, баримт бичиг болох код; суралцах хугацаа, drift, state • IaC-ийн хэрэгслүүд: AWS CloudFormation ба CDK, Azure ARM ба Bicep, Google Cloud Infrastructure Manager, Terraform, OpenTofu, Pulumi, Ansible • Terraform-ийн товч түүх: HashiCorp (2014), 1.0 (2021), BUSL лиценз ба OpenTofu (2023), IBM ба CNCF (2025), 3000 гаруй provider • Terraform хэрхэн ажилладаг: .tf файл, Terraform Core-ийн хамаарлын граф, provider plugin, terraform.tfstate • HCL-ийн бүтэц: Сөүл region дэх сервер, provider ба resource блок, төрөл ба нэр, argument, reference • Ажлын урсгал: terraform init, plan (нэмэх, өөрчлөх, устгах), apply, destroy • Яагаад Terraform: олон cloud нэг хэлээр, AWS серверийн IP-г Cloudflare DNS-д холбох, native хэрэгсэлтэй харьцуулалт • Terraform-ийн давуу ба сул тал, аль нь хэзээ тохирох вэ: console, native IaC, Terraform эсвэл OpenTofu

YouTube суваг

Бусад видео

Бүх видео

01Холбоо барих

Дараагийн бүтээгдэхүүнийг хамтдаа бүтээе.

Төсөл хэрэгжүүлэх санаатай эсвэл мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй байна уу? Бид тантай холбогдоход таатай байна.