Linux серверт deployment-ийг bash script-ээр автоматжуулах
Шинэчлэл бүрт серверт таван команд гараар бичдэг үү? Энэ бичлэгт rsync, systemd, nginx-ийг нэгтгэж, Node.js програмаа серверт нэг командаар байршуулдаг deploy.sh скрипт бичиж, алдаа гарвал скрипт хэрхэн аюулгүй зогсдогийг үзнэ. Энэ бичлэгт: • Гараар deploy хийх: rsync, ssh, npm ci, systemctl restart • Гараар хийхийн асуудал: мартах, алдах, ганц хүн мэддэг, удаан • deploy.sh-ийн урсгал: rsync → npm ci → systemd → nginx → шалгалт • Скриптийн эхлэл: shebang, set -euo pipefail, хувьсагч, dirname $0 • rsync --delete, --exclude-ээр node_modules, .git, .env-ийг алгасах • Нэг ssh холболтоор сервер дээр nginx -t, npm ci --omit=dev, restart, reload хийх • curl -f --retry-ээр програм ажиллаж байгааг шалгах • nginx-ийн reverse proxy тохиргоог кодын хамт төсөлд хадгалах • Серверийг нэг удаа бэлдэх: chown, symlink, sudoers-ийн Cmnd_Alias, NOPASSWD • Скриптийг ажиллуулах, nginx -t алдаан дээр set -e зогсоох, echo $?, exit code • Дараагийн алхам: releases, CI/CD (GitHub Actions), zero downtime, Ansible, Docker Бүлгүүд: 0:00 Танилцуулга 0:23 Гараар deploy хийх 0:47 Гараар хийхийн асуудал 1:12 deploy.sh-ийн санаа 2:06 Скриптийн эхлэл 2:51 Файл илгээх 3:24 Сервер дээрх алхмууд 4:17 nginx тохиргоо төсөлд 4:41 Серверийг бэлдэх 5:15 sudoers 5:34 Ажиллуулах 6:14 Дараагийн алхам 6:51 Дүгнэлт Бичлэгт үзсэн командууд: rsync -az ./ web01:/opt/myapp/ npm ci --omit=dev sudo systemctl restart myapp set -euo pipefail sudo chown -R bat:myapp /opt/myapp sudo ln -s /opt/myapp/deploy/nginx.conf sites-enabled/myapp sudo visudo -f /etc/sudoers.d/deploy chmod +x deploy.sh ./deploy.sh echo $? curl -s api.example.com/health
YouTube суваг
Бусад видео
01Холбоо барих
Дараагийн бүтээгдэхүүнийг хамтдаа бүтээе.
Төсөл хэрэгжүүлэх санаатай эсвэл мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй байна уу? Бид тантай холбогдоход таатай байна.













