Үндсэн агуулга руу шилжих
Бүх видео

Linux-ын systemd болон бусад сервисийн тохиргоо, тэдгээрийг удирдах арга.

Линукс сервер дээр nginx, sshd шиг байнга ажилладаг сервисүүдийг systemd-ээр удирдаж сурцгаая. Энэ бичлэгт systemctl-ээр сервисийг асааж унтраах, boot үед асахаар тохируулах, journalctl-ээр лог унших, өөрийн unit файл бичих аргыг жишээ командтай нь үзнэ. Энэ бичлэгт: • Сервис буюу daemon гэж юу вэ, нэр нь яагаад d-ээр төгсдөг • systemd: PID 1, unit (.service, .timer, .target), journald • systemctl status-ийг унших: Loaded, Active, Main PID, CGroup • start, stop, restart, reload-ийн ялгаа • enable, disable, --now: одоо ба boot үед асах • list-units, --failed-ээр сервисүүдийг харах • journalctl -u, -f, -p err, --since-ээр лог шүүх • ssh, cron, nginx, docker, ufw сервисүүд • sshd -t, nginx -t-ээр шалгаад reload хийх, ufw-ээр порт нээх • Unit файл бичих: After, User, Restart=on-failure, Environment • Өөрийн Node.js програмыг сервис болгох, systemctl edit-ээр override хийх • Сервис асахгүй бол: status, journalctl, шалгах, reload Бүлгүүд: 0:00 Танилцуулга 0:26 Сервис гэж юу вэ 0:58 systemd 1:41 Сервисийн төлөв 2:23 Асаах, унтраах 2:57 Одоо ба boot үед 3:22 enable ба disable 3:51 Сервисүүдийг харах 4:06 Лог унших 4:34 Түгээмэл сервисүүд 5:12 sshd 5:41 nginx 6:13 ufw 6:46 Unit файл 7:33 Өөрийн сервис 7:59 Тохиргоог дарж бичих 8:20 Сервис асахгүй бол 8:46 Дүгнэлт Бичлэгт үзсэн командууд: systemctl status nginx sudo systemctl reload nginx sudo systemctl enable --now nginx systemctl --failed journalctl -u nginx -f journalctl -p err --since today sudo sshd -t && sudo systemctl reload ssh sudo nginx -t sudo ufw allow OpenSSH sudo systemctl daemon-reload sudo systemctl edit nginx systemctl cat nginx

YouTube суваг

Бусад видео

Бүх видео

01Холбоо барих

Дараагийн бүтээгдэхүүнийг хамтдаа бүтээе.

Төсөл хэрэгжүүлэх санаатай эсвэл мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй байна уу? Бид тантай холбогдоход таатай байна.